“LG” хоёр дэлгэцтэй ухаалаг гар утас танилцуулав
Мэдээ | 2019-09-08

“LG” хоёр дэлгэцтэй ухаалаг гар утас танилцуулав

Германы нийслэл Берлин хотноо технологийн “IFA” үзэсгэлэн яармаг зохион байгуулагдаж байна. Энэ үеэр БНСУ-ын цахилгаан холбооны “LG” компани хоёр дэлгэцтэй, “5G” сүлжээ дэмждэг “V50S” загварын ухаалаг гар утсаа танилцуулжээ.

Энэхүү ухаалаг гар утас нь 6,4 инч дэлгэцтэй, хос камертай бөгөөд “LG” компанийн дэлгэцэндээ хурууны хээ мэдрэгчтэй анхны гар утас гэдгээрээ онцлог гэнэ. Нийт 326 грамм жинтэй уг гар утсыг “Samsung”-ийн хамгийн сүүлийн загвар эвхэгддэг “Galaxy Fold”-той харьцуулахад 50 граммаар хүнд ажээ.

“V50S”-ийн “5G” сүлжээ дэмждэг хувилбарыг ирэх сард БНСУ-д худалдаалж эхлэх бол “4G” дэмждэг хувилбарыг “G8X” нэртэйгээр удахгүй худалдаанд гаргахаар төлөвлөсөн байна.



Эх сурвалж: news.mn

Буцах