Фэйсбүүк лайкийн тоог нууж магадгүй
Сонин хачин | 2019-09-08

Фэйсбүүк лайкийн тоог нууж магадгүй

Хэрэглэгчдийнхээ сэтгэлзүйн эрүүл мэндийг хамгаалахын тулд Фэйсбүүк постны лайкийн тоог нуудаг болж магадгүй. 

Одоогоор энэхүү өөрчлөлт нь зөвхөн туршилтын шатанд байгаа бөгөөд Фэйсбүүкийн зүгээс туршиж байгаагаа зөвшөөрснөөс өөр ямар нэг мэдээлэл ил болгоогүй байна. Салбарын судлаачдын үзэж байгаагаар хэрэв уг өөрчлөлт нь Фэйсбүүкийн зар сурталчилгаанаас олдог орлого болон хэрэглэгчийн тоо зэрэгт төдийлөн нөлөөлөхгүй бол ирээдүйд бүх хэрэглэгч лайкийн тоогоо нуух боломжтой болох аж. 

Фэйсбүүкийн харьяанд байдаг Инстаграм хүртэл Канад, Бразил, Австрали, Шинэ Зеланд, Итали, Ирланд, Япон гэсэн орнуудад лайкийн тоог харуулдаггүй өөрчлөлтийг туршиж байгаа билээ. Өөрөөр хэлбэл тухайн зураг, бичлэгийг нийтэлсэн хэрэглэгч нийт лайкийн тоог харж болох ч бусад хэрэглэгчид харагдахгүй. Одоогийн байдлаар уг туршилтын үр дүн болон цаашид хэрхэх эсэхийг албан ёсоор мэдэгдээгүй байна.

Ямартай ч ийнхүү лайкийн тоог харагдуулахгүй болгох нь хэрэглэгчдийг өөрсдийгөө бусадтай харьцуулах улмаар өөрийгөө дорд үзэх, бусдад атаархах зэргээс сэргийлэх нэгэн гарц байж болох талтай.

Эх сурвалж: gogo.mn

Буцах